Төрсний дараах үс уналт
Төрсний дараах үе  //  Сэтгэгдэлгүй   //   6116 Уншсан

Би төрөөд гурван сар болж байгаа бөгөөд ойрд миний үс унаад байх боллоо. Энэ хэвийн үзэгдэл үү?
Олонх эхчүүд төрсний дараах эхний хэдэн сарын хугацаанд үс ихээр унах асуудалтай тулгардаг бөгөөд энэ нь хэвийн зүйл биш юм. Гэхдээ та халзан болчих вий гэж санаа зовсны хэрэггүй.
Үс яагаад унадаг вэ?Үс нь ургалтийн үе , тогтвортой байх үе, унах гэсэн гурван үе шатаар солигдож байдаг. Хэвийн үед таны үсний 85-95 хувь нь ургаж байдаг бөгөөд үлдсэн 5-15 хувь нь тогтвортой үедээ байдаг. Тогтвортой үеийн дараа таны үс ихэвчлэн угаах болон самнах үед унадаг бөгөөд дараа нь дахин шинэ үс ургаж эхлэдэг. Эмэгтэй хүний үснээс өдөрт дунджаар 100 үс унаж байдаг байна.

Жирэмсний хугацаанд эстроген дааврийн түвшин ихэссэний улмаас үсний ургалтын үе удаан үргэлжилдэг. Үүний улмаас тогтвортой шатандаа байгаа болон хоногт унах үсний тоо цөөрч үс өтгөн болдог.Төрсний дараа эстрогений түвшин огцом буурдаг бөгөөд үсний ургалт зогсон тогтвортой үедээ шилжиж ихээр унаж эхлэдэг байна. Мөн жирэмсний хугацаанд болон төрсний дараах үед үсний бүтцэнд оролцдог төмөр, цайр зэрэг эрдэс бодисын хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой үс унахаас гадна хэврэг хугарамхай болдог.

Энэ байдал бүх эмэгтэйчүүдийн жирэмсний болон төрсний дараах үед тохиолдох албагүй. Харин биеийн эсэргүүцэл сул, эрдсийн дутагдалтай болон урт үстэй эмэгтэйчүүдэд илүү тод илэрдэг.
Иймд та жирэмсэн байхдаа ууж байсан витаминаа үргэлжлүүлэн ууж болно. Энэ нь танд үс унах асуудыг хөнгөвчлөхөөс гадна аминдэм, эрдсийн дутагдалтай холбоотой үүсдэг хумс хугарамтгай болох, арьс хуурайших зэрэг таагүй байдлыг даван туулахад туслана. Хэрэв хүүхэд тань хөхнөөс гарсан бол үс, хумс, арьсны эрүүл байдал, гоо сайхныг дэмжих биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болно.

 

Сэтгэгдэл бичих