Жирэмсэн үеийн давсагны үрэвсэл
Жирэмсний асуудлууд  //  1 сэтгэгдэлтэй   //   8768 Уншсан

Жирэмсэн үед давсагны үрэвсэл яагаад үүсдэг вэ?
Давсагны үрэвслийг шээсний замын халдварт хамруулан авч үздэг. Хэдийгээр жирэмслэлт өөрөө давсагны халдвар үүсгэдэггүй ч жирэмсэн эмэгтэйчүүд давсагны үрэвслээр өвдөх магадлал болон хүндрэлийн хувь жирэмсэн бус эмэгтэйчүүдийнхээс илүү байдаг.

Давсагны үрэвсэл ба бөөр
Жирэмсэн хүн давсагны үрэвслээр өвдсөн тохиолдолд халдвар бөөр рүү дамжих магадлал өндөр байдаг. Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 2-4 хувь нь бөөрний үрэвслээр өвддөг байна.
Жирэмсэний хугацаанд гарах дааврын өөрчлөлт болон шээс дамжуулах замын байрлал өөрчлөгдөх нь халдвар давсагнаас дээш шээс дамжуулах сувгаар дамжиж бөөрөнд амархан хүрэх нөхцөлийг бүрдүүлж өгдгийг шинжлэх ухаан баталсан байна. Иймд жирэмсний хяналтын явцад шээсний шинжилгээг хэд хэдэн удаа үечилсэн байдлаар хийдэг.

Жирэмсэн үеийн давсагны үрэвсэлийн эмчилгээ
Жирэмсэн эмэгтэйчүүдийн давсагны үрэвслийг эрт илрүүлэн эмчилснээр дутуу төрөлт болон бөөрний үрэвсэлд суурилсан хожуу үеийн хордлого зэрэг олон эрсдэлээс сэргийлж чадна.
Зарим антибиотикийг жирэмсний үед хэрэглэхийг хориглодог. Тиймд эмч давсагны үрэвсэлийн эмчилгээнд дараах зүйлсийг анхаарч үздэг. Үүнд:

  • Эмийн мэдрэг байдал
  • Жирэмсний үе шат
  • Эхийн эрүүл мэндийн байдал
  • Урагт үзүүлэх нөлөө зэрэг ордог.

 

1 сэтгэгдэлтэй “Жирэмсэн үеийн давсагны үрэвсэл”
  • Sain bna u tanai saitiig bainga uzej medeelel avdag ldaa~~Tegsen shinechlegdeed oor bbolgoson chini ~~JIREMSENII DOLOO HONOG DEERH MEDEELEL NI GARCH IREHGUI BNAA ~~bi ooroo jiremsen ymaa tegeed l heddeh doloo honog deer huuhed yaj osoj bna minii bied ymar oorchlolot garah geed yg tendees bnga medeelel avdag l daa .Tegsen yg ter medeelelee avch chdahaa bolichloo ynzlaad medeeleliig ni oruulj ogno uu~~~~

Сэтгэгдэл бичих