Жирэмсний хорь дахь долоо хоног
Uncategorized  //  Сэтгэгдэл хаалттай   //   3358 Уншсан

Таны хүүхдийн өсөлт хөгжил
Энэ үед таны хүүхэд илүү их зүйлийг залгиж чаддаг болно. Мөн хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирна. Гэдсэнд зунгаг үүсч эхлэнэ. Таны хүүхдийн арьсны дермс, эпидермис, арьсан доорх давхрагүүд хөгжиж эхлэдэг.

Жирэмсний энэ хугацаанд таны хүүхдэд 14,2-16,2 см урттай 254 г жинтэй болсон байдаг.

Таны биед гарах өөрчлөлт
Жирэмсний нийт хугацааны тал хэсгийг туулсан танд баяр хүргэе. Таны хэвлий одоо мэдэгдэхүйц томорсон байгаа бөгөөд энэ долоо хоногт эрчимтэй томрох болно. Та энэ үед хоол хүнсээр болон нэмэлт хэлбэрээр авч байгаа эрдэс бодис болон төрмрийн хэрэгцээгээ хангалттай байлгах хэрэгтэй. Жирэмсний явцанд таны биед болон өсөж хөгжиж байгаа хүүхдэд тань мөн ихсийн хөгжилд төмрийн хэрэгцээ улам их болно. Хүнсэндээ мах хэрэглэх нь жирэмсэн үеийн төмрийн хэрэгцээг хангах хамгийн сайн эх сурвалж болдог.

 

Сэтгэгдэл хаалттай.