Жирэмсний хорин нэг дэх долоо хоног
Uncategorized  //  Сэтгэгдэл хаалттай   //   4625 Уншсан

Таны хүүхдийн өсөлт хөгжил
Таны хүүхэд одоо 18,3 см урттай болсон бөгөөд эд эрхтэнүүдийн хөгжил үргэлжилсээр байгаа. Таны хүүхдэд жирэмсний хорин нэг дэх долоо хоногийн орчимд дараах өөрчлөлтүүд гардаг. Үүнд: Зүрх эрчимтэй томордог. Мөн хөл зохих харьцаагаар уртасдаг. Шүдний үүсгэвэрүүд хэлбэржиж эхлэнэ. Хэрэв эмэгтэй хүүхэд бол үтрээ хэлбэрээ олж эхлэнэ.

Таны биед гарах өөрчлөлт
Энэ долоо хоногийн туршид таны биед дараах өөрчлөлтүүд гарна. Үүнд:

  • Таны умайн ёроол хэвлийн тал хэсэгт ирнэ.
  • Таны жин жирэмсэн биш байх үеийнхээсээ 4500-6800 граммаар нэмэгэж магадгүй.
  • Таны шагай болон хөл хавагнаж болзошгүй
  • Хүүхдийн хөдөлгөөн илүү сайн мэдрэгддэг болно.
  • Тосны булчирхайн шүүрэл ялгаруулалт ихсэсний улмаас батга гарах хандлага ажиглагдаж магадгүй тул арьсаа сайтар савандаж угааж байх хэрэгтэй.

Усанд сэлэх болон йогийн дасгал хийх зэргээр жирэмсний явцад өөрийн хэлбэрээ хадгалж болох бөгөөд энэ нь нөгөө талаараа жирэмсий зарим шинж тэмдэгийг хөнгөвчлөхөд тус болдог. Хэрэв та дасгал хийхээр шийдсэн бол эхлэхээсээ өмнө хяналтын эмчдээ үзүүлж зөвлөгөө аваарай.

 

Сэтгэгдэл хаалттай.