Жирэмсний арван найм дахь долоо хоног
Uncategorized  //  Сэтгэгдэл хаалттай   //   10241 Уншсан

Таны хүүхдийн өсөлт хөгжил
Жирэмсний хугацаа ахих тусам таны хүүхдийн хөдөлгөөн илэрхий их болдог. Ургийн чих үндсэн байрлалаа олдог. Мэдрэлийн ширхэгийг хамгаалах миелин бүрхүүл үүсч эхлэдэг бөгөөд хүүхэд төрсний дараах нэг жил орчмын хугацаанд үргэлжилдэг.
Хэрэв таны хүүхэд охин бол түүний умай болон гуурсан хоолой хэлбэрээ олдог.

Энэ долоо хоногийн үед таны хүүхэд зулайнаасаа ахар сүүлээ хүртэл 12,7-14,2 см урттай 148,5 г жинтэй болсон байдаг

Таны биед гарах өөрчлөлт
Хоолны дуршил нэмэгдэж амархан өлсдөг болно. Иймд хэрэглэх хоол хүнсэндээ анхаарал хандуулах хэрэгтэй.
Энэ гурван сарын хугацаанд цусны эргэлтийн системд өөрчлөлт гарч артерийн даралт дундаж хэмжээнээсээ бага зэрэг буурч магадгүй. Үүнтэй холбоотойгоор сууж юмуу хэвтэж байгаад огцом босох үед толгой эргэх шинж тэмдэг илэрч болохыг анхаарах хэрэгтэй.
Энэ үеэс эхлэж эгц дээшээ харж хэвтвэл таны умай том венийн судасыг дарсны улмаас зүрхэнд буцаж ирэх цусны хэмжээ буурдаг тул хажуу талаараа хэвтэж байх нь зүйтэй.

Хэрэв та жирэмсний хоёр дах гурван сарын хэт авиан шинжилгээнд ороогүй байгаа бол эмчдээ очиж үзүүлээрэй. Хэт авиан шинжилгээ нь ямар нэг өвдөлт таагүй мэдрэмж төрүүлдэггүй бөгөөд таны хүүхдийн өсөлт хөгжил, ургийн гажиг байгаа эсэх, ихэсийн байрлал хөгжил, хүйн судас, ураг орчмын шингэний хэмжээ зэргийг тодорхойлохоос гадна ургийн жин төрөх хугацаа зэргийг тодорхойлдог. Энэ шинжилгээний явцад таны хүүхэд хэрхэн хөдлөж байгаа болон хуруугаа хөхөж байгаа зэргийг харж болно.

Мөн хүүхдийнхээ зургийг хэвлүүлж авч фотоальбомын анхны зурагтай болж болно.

 

Сэтгэгдэл хаалттай.