Жирэмсний арван ес дэх долоо хоног
Uncategorized  //  Сэтгэгдэл хаалттай   //   7682 Уншсан

Таны хүүхдийн өсөлт хөгжил
Энэ долоо хоногт таны хүүхдийн мэдрэхүй эрчимтэй хөгждөг. Түүний тархи үнэрлэх, амтлах, сонсох, харах, хүрэлцэх мэдрэхүйг таньдаг болно. Зарим судлаачид хүүхэд энэ үеэс таны дууг сонсдог болдог тул түүнтэй ярьж, юм чангаар уншиж өгч дуу сонсгож байх хэрэгтэй гэж үздэг.
Түүний гар хөлийн урт хэвийн зөв харьцаандаа ордог. Даахи ургаж эхлэдэг. Ураг орчмын шингэнээс арьсыг хамгаалсан тосон бүрхүүлтэй болдог. Та хүүхдийнхээ гар болон хөлөө хөдлөгөн таныг түлхэх жийх зэргийг мэдрэх болно.

Жирэмсний арван ес дэх долоо хоногт таны хүүхэд 13,2-15,2 см 5.2 урттай 198 г жинтэй болсон байгаа.

Таны биед гарах өөрчлөлт
Таны хэвлий долоо хоног ирэх тусам хурдан томорно. Үүнтэй холбоотойгоор хэвлийн доод хэсгээр хааяа богино, хатгуулж өвдөх шинж илэрнэ. Энэ өвдөлт нэг эсвэл хоёр талд ээлжлэн оройн цагаар голдуу илэрдэг. Ихэнх тохиолдолд энэ өвдөлт умайн дугуй холбоос сунаж татагдсантай хобоотой үүсдэг.

Мөн арьсны зарим өөрчлөлтүүд илэрч магадгүй. Гарын алга улаан болж болно. Энэ нь эстроген дааврийн илүүдэлтэй холбоотой тул санаа зовох хэрэггүй. Арьсны нөсөөжилт түр зуур ихэссэнтэй холбоотойгоор сэвх гарч болно.

 

Сэтгэгдэл хаалттай.