Та бүхэн eruuludam.mn сайтын хэлэлцүүлэг буланд тавтай морилно уу. Энэ булангаас та хүссэн асуултаа асууж болох ба мөн та өөрийн туршлагаа бусадтай хуваалцах боломжтой юм.

vitamin hezeenees uuh heregt we

Hi all. Odoo 21 7 honogt jiremsen. anhnii jiremslelt. aimgiinhaa emnelegt uzuuleheer foliin huchil, tumriin beldmel ch yumuu yamar negen nemelt vitamin heregleh boloogui 6 sartaigaasaa heregle geh yum.Zarim site deer bolon humuus 6 sar oroitjiino ert uuh yost geed. alind itgehee medehguimaa.Odoogoor bi yu ch heregleegui baigaa.huuhdiin hugjil ntrt ugni vitamin heregt l geh yum. yag yah yostoi ve.ugni americaas avhuulsan tumriin beldmel, vitamin baigaa.hezeenees hereglehuu tuslaach
асуулт 2 жилийн өмнө , Жирэмслэлт , бичсэн Sunny (240 оноо)

1 Хариулт

+1 санал
Сайн уу Sunny

Фолийн хүчил, төмрийн бэлдмэлийг жирэмсэн болохоос 3 сарын өмнөөс эхлэн жирэмсний эхний 3 сар хүртэл хугацаанд хэрэглэж эхлэх ёстой гэдэг. Ингэснээр ургийн тархи, мэдрэлийн гажиг үүсэхээс сэргийлж чадна.
Жирэмсний 3 сартайгаас хойш фолийн хүчил шаардлагагүй гэдэг. Учир нь жирэмсний эхний 3 сард ургийн тархи, мэдрэл болон бусад эрхтнүүд бүрэн бүрэлдсэн байдаг.
Харин төмрийн бэлдмэлийг үргэлжлүүлэн хэрэглэснээр эх болон ургийг цус багадалтаас сэргийлдэг. Төмрийн бэлдмэлийг шаардлагатай бол төрөн төртөл ууж болдог.
Мөн жирэмсний 4-5 сартайгаас жирэмсний нэмэлт витаминуудыг хэрэглэхэд болно. Ялангуяа хоол тэжээлийн дутагдалтай, ядрангуй байгаа эхчүүдэд нэн шаардлагатай. Харин хоол тэжээлээрээ биед шаардлагатай зохих ёстой авах ёстой витаминуудыг авч чадаж байгаа бол уухгүй байсан ч болно.
Тиймээс чи 21 долоо хоногтой юм чинь уг нь төмрийн бэлдмэл болон витаминаа уух болсон шүү дээ. Харин фолийн хүчил уух нэн шаардлагатай хугацаа аль хэдийн өнгөрсөн байна.
Төмрийн бэлдмэлийг хоолны дараа уугаарай, ходоод өвдөх, дотор муухайрахгүй байх давуу талтай.
хариулт 2 жилийн өмнө , бичсэн calla (1,580 оноо)