rolex replica fake rolex fake rolex for sale replica watches

replica rolex for sale rolex replica watches replica watches rolex replica watches

rolex replicas cheap rolex for sale fake rolex watches replica watches/a>

buy Viagra cheap Viagra male impotence Viagra Viagras cheap jewellery buy jewellery bridal jewellery

 

Нэвтрэн орох

Та өөрийн имэйл хаяг, нууц үгээ ашиглан нэвтрэн орно уу.

Гэр бүл, нөхөн үржихүйн эрүүл мэндийн Монголын анхны вэб сайт

» Жирэмсний эхний 3 сар

» Жирэмсний 2 дахь 3 сар

» Жирэмсний сvvлийн 3 сар

ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
ЭРҮҮЛ УДМЫГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД

Жирэмсний шинж тэмдэгүүд

A A A
Хэвлэх

« Жирэмслэлт

Та жирэмсэн болсон байх магадлалтай юу? Таны сарын тэмдэг ирэх ёстой хугацаанаас 1-2 долоо хоног өнгөртөл жирэмсний ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болно.

Таны сарын тэмдгийн мөчлөг алдагдаж 1 сарын хугацаанд үзэгдэхгүй байвал жирэмсэн болсон байж магадгүй. Энэ үед доорх жирэмсэний эрт үеийн шинж тэмдэгүүд илэрч болох бөгөөд тухайн хүний бие махбодийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг. Хэрэв таны сарын тэмдэг хоригдохын зэрэгцээ эдгээр шинж тэмдэгүүдээс илэрвэл гэрийн нөхцөлд хэрэглэж болох жирэмсний тестийг авч өөрийгөө оношлоорой.

Жирэмсэн болсон байж магадгүй 10 шинж
10. Хөх эмзэг болж томрох
Жирэмсний эрт үеийн шинжүүдийн нэг бол дааврын түвшин ихсэсний умлаас хөх мэдрэг, хөндүүр болох шинж юм. Жирэмсний үед хөх хөндүүрлэх нь сарын тэмдэг үзэгдэхийн өмнөхөн хөх эмзэглэхтэй төстэй байдаг. Энэ таагүй мэдрэмж жирэмсний эхний гурван сарын дараагаар таны бие дааврийн өөрчлөлтөнд дасан зохицсонтой холбоотойгоор багасдаг.
9. Амархан ядрах
Гэнэт ядарснаа мэдрэрч байна уу? Та үнэхээр их ажил хийсэн үү? Үгүй тэгж их ядрахаар зүйл хийгээгүй байж болно. Жирэмсний эрт үед амархан ядрах, нойрмог байдал үүсэх нь прогестрон дааврын түвшин хурдан нэмэгдсэнтэй холбоотой илэрдэг.
Жирэмсний хоёр дах гурван сард энэ үеэс илүү эрч хүчтэй болсон мэт мэдрэмж төрдөг боловч жирэмсний сүүлийн хугацаанд биеийн ачаалал илүү нэмэгдэх болон унтахад бэрхшээлтэй болох зэрэг таагүй байдлуудаас болоод амархан ядрах байдал эргээд үүсдэг.
8. Хөврөл эс бэхлэгдэх үеийн цус гаралт
Зарим эмэгтэйчүүдэд үр тогтсоны дараах 11-12 дах хоногт үтрээнээс бага зэрэг цус гарах шинж тэмдэг илэрдэг. Энэ цус гаралт үр тогтсон өндгөн эс цусны судсаар баялаг умайн дотор хананд шигдэн орсны улмаас үүсдэг гэж үздэг.
Энэ үед гарч байгаа цусны өнгө цайвар байдаг бөгөөд бага хэмжээтэй үзэгддэг.
7. Дотор муухайх ба бөөлжих
Жирэмсэн болсны дараагаар зарим эмэгтэйчүүдэд дотор муухайрах, огиулж бөөлжих шинж тэмдэг илэрч болдог. Энэ шинж тэмдэг үр тогтсоны дараах сард ихэвчлэн илэрдэг бөгөөд өглөө, өдөр, орой хэдийд ч тохиолдож болно.
Дотор муухайрах шинж тэмдэг илэрч байсан эмэгтэйчүүдийн бараг тал хувьд жирэмсний хоёр дах гурван сар эхлэхэд энэ шинж тэмдэг бүрэн арилдаг байна. Харин зарим хэсэгт дараагийн сарууд үргэлжлэн илэрч болох боловч харьцангүй хөнгөн хэлбэртэй болдог.
6. Үнэрт мэдрэг болох
Хэрэв та саяхан жирэмсэн болсон бол сэндвичний хиам болон коффений үнэр зэрэг нь эвгүй мэдрэмж төрүүлж огиулах нь элбэг тохиолдоно. Энэ нь жирэмсэн болсний улмаас эстроген дааврын түвшин нэмэгдсэнтэй холбоотой илэрдэг шинж тэмдэг юм. Үүний улмаас таны хамгийн дуртай хүнсний зүйл гэнэт жигшмээр санагддаг болж магадгүй.
5. Гэдэс дүүрэх
Дааврын өөрчлөлттэй холбоотойгоор жирэмсний эрт үед гэдэс дүүрэх шинж тэмдэг илэрч болдог. Жирэмсний маш эрт хугацаанд умайн хэмжээ томорч мэдэгдээгүй байхад таны хувцас хэвлий хэсгээрээ яагаад багтахгүй болоод байна вэ? Үүнийг гэдэс дүүрэхтэй холбон тайлбарладаг.
4. Шээс ойрхон хүрэх
Жирэмсэн болмогц та ариун цэврийн өрөө рүү олон дахин яваад байгаагаа анзаарах болно. Яагаад? Учир нь жирэмсний хугацаанд цус болон биеийн бусад шингэний хэмээ ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор бөөрөөр гадагшлах шингэний хэмжээ нэмэгдсэний улмаас ойр ойрхон шээс хүрдэг.
Энэ шинж тэмдэг жирэмсний зургаа дах долоо хоногийн эхээр мэдэгдэж эхлэх бөгөөд жирэмсний сүүлийн хугацаанд умайн хэмээ томорч давсаганд даралт учруулснаар улам тод илэрдэг.
3. Биений юм хоригдох
Хэрэв таны биений юм тогмол ирдэг боловч хугацаандаа ирэхгүй, мөн дээрх шинж тэмдэгүүдээс илэрвэл жирэмсний тест үзэх хэрэгтэй. Хэрэв таны биений юм тогтмол ирдэггүй эсвэл хугацаа болоогүй байхад дотор муухайрах, хөх эмзэг болж томрох, шээс ойрхон хүрэх зэрэг шинж тэмдэг илэрвэл жирэмсэн болсон байж магадгүй байдаг.
2. Биеийн суурь халуун өндөр болох
Хэрэв та биеийн суурь халууны хэмжээг байнга тэмдэглэж байдаг бол биений юмны мөчлөгийн 18 дах хоног орчмоос өндөр болвол та жирэмсэн болсон байж магадгүй.
1. Баталгаатай шинж: Жирэмсний тест эерэг гарах
Хэдийгээр жирэмсэн болсон ч гэсэн биений юм хоригдсоны дараах долоо хоног хүртэл жирэмсний тест сөрөг гарч болно. Иймд жирэмсний тестийг хэд хоногийн дараа дахин үзэх хэрэгтэй.
Хэрэв жирэмсний тестийн хариу эерэг гарвал эмчид хандаарай. Одоо та манай сайтын жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан хэсэг рүү анхаарлаа хандуулна уу.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Сэтгэгдэл: 9
Таны нэр:
И-мэйл хаяг:
Баталгаажуулах код:
Сэтгэгдэл
 

boogii

sain baitsgaan uu jiremsen uyd zairmag idej boldog yum bolwuu?

bbe

sn bna uu, ng zuil lavlah gsn yum, yum irsen uedee belgiin haritsaand hamgaalaltgui orvol yah ve? nz zaluu maani gaduur tavisan tohioldold jiremsen bolohgui bzdee? bs deer ni untsanii daraa margaash ni bienii yu maani irj l baisan...? 3,4 honogiin daraa testeer uzvel ilreh uu, uridchilan sergiilehiin told yamar em uuh ve? hariu zaaval bicheerei. bayrlalaa

Ganaa

Sain baina uu Admin emchee. Hariu zuvulguu ugnu gedegt itgej baina. Suuliin sarin temdeg 5/20nd irsen.Odoo nuruugaar yag bienii yum ireh gej baigaa yum shig uvduud baina.Urd ingej uvdduggui baisan.Suuri haluunaa ueheer 18dah honogoos ehleed 37.0-37.1C bolson. Ene n jiremsen bolson gesen ug uu? Bas tamai site-s unshij baihad Ovulyatsi yavagdsanaas ehleed daraagiin sarin temdeg hurtel suuri haluun undur boldog gej bichsen baisan. Eniig jiremsen boloogui baisan ch daraa sar hurtel suuri haluun undur baidag gek uzej bolohu? bas jiremsen baisnaa medej amjaagui baital bienii yum ireh hugatsaatai davhtsaj zulbah tohioldol baidag uu.Bayarlalaa

уугий

Сайн байцгаануу?? Энэ сэтгэлүүдэд хариу өгдөг болгомоор юмаа. Одоо энд асуувал мөн хариугаа авч чадах болов уу?? Миний биений юм ирэхгүй байнаа хугацаандаа тэгд тестээр үзхээр нэг гараад эход харуулсан тодорхой юм хэлэхгүймааа яаасын болоо одоо ернь дотор муухайраад хоолонд муу бсон

tsoomoo

hi bi eruul udam saitiig bainga unshdag ih heregtei medeelel ugdug shuu hun bolgond tohioldood bga huuhedtei bolhiig hussen hunii neg ni ur huuhedtei bolj shan amidrahig mash ih husej bn huhed husheer huuhed olddoggui geh ym why ter ym bol bi nuhurteigee sexiin hariltsaand orsonihoo daraa uriin shingenig ni agchaad avchdag ym enentei ni holbootoi ym bolovu yadag ym boloo humuuse nadad tuslaach yaj hicheevel huuhed oloh bol

enku

sn bna enkuu bayar hurgii davkaa

Enchi

Sain bnuu nadad zuvluguu ugch tuslach bi gadadad surdag oyutan bolhor henes zovlogoo avaha sain medku bn l daa minii biyiin yum irkuu 3 4 honchloo ted tester uzeher zuger garad bhiin ug ni togtmol irdeg bsima sarin yum mani turuu sariih 8.27nd irsiin nz zalutaiga huhedtei boloy gej shidsin ted jiremsen bolson bol sain l bn danch tester ilrehguin der ni yumch irku huhch hundurlehgui bn =(

anar

harintin iim tod budeg 2 zuraas ni jiremsen gsen uguuu uchigdur uzehed 1 garsan

Чулуунцэцэг

tanai site-g bainga unshdag. bi ene doloo honogt test awch shalgasan chin 1 ni tod, nuguu ni mash budeg zuraas garsan. odoo yah estoi ym bol....
[ 1 ]

3D болон 4D хэт авиан шинжилгээ

Хэт авиа буюу ультрасонографийн (эхосонограф) шинжилгээ бол жирэмсэн үед хийж болох дүрс оношилгооны хамгийн аюулгүй бөгөөд тохиромжтой төрөл юм. Хэт авиан шинжилгээний хуучин стандарт 2D (dimensional) буюу 2 хэмжээст дүрслэл байсан. Харин сүүлийн жилүүдэд 3 болон 4 хэмжээст дүрслэлийн техонологи өргөн хэрэглэгдэж байна. 3D,4D гэдэг нь гурав болон дөрвөн хэмжээст гэсэн ойлголтын товчилсон хэлбэр юм.
2 хэмжээст хэт авиан  шинжилгээ нь ургийн биеийн хэсгүүд болон дотор эрхтэнүүд, ихэс, ураг орчмын шингэн зэргийн байдлыг нэг хавтгайд харагдах дүрслэлээр илэрхийлдэг. Энэ нь зүрх, элэг, бөөр болон бусад дотор эрхтэнүүдийн бүтцийн өөрчлөлтийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой хэвээр байгаа билээ. 3 болон 4 хэмжээст дүрслэл нь ургийн гадаад төрхийг илрүүлэхэд тохиромжтой тул сэтэрхий уруул зэрэг ил харагдах гажиг, өөрчлөлтийг оношлоход шийдвэрлэх ач холбогдолтой юм. 

бүх нийтлэлийг үзэх »