rolex replica fake rolex fake rolex for sale replica watches

replica rolex for sale rolex replica watches replica watches rolex replica watches

rolex replicas cheap rolex for sale fake rolex watches replica watches/a>

buy Viagra cheap Viagra male impotence Viagra Viagras cheap jewellery buy jewellery bridal jewellery

 

Нэвтрэн орох

Та өөрийн имэйл хаяг, нууц үгээ ашиглан нэвтрэн орно уу.

Гэр бүл, нөхөн үржихүйн эрүүл мэндийн Монголын анхны вэб сайт

» Жирэмсний эхний 3 сар

» Жирэмсний 2 дахь 3 сар

» Жирэмсний сvvлийн 3 сар

ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
ЭРҮҮЛ УДМЫГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД

Та жирэмсэн болоход бэлэн үү?

A A A
Хэвлэх

« Жирэмслэлт

Жирэмсний бэлтгэл үе гэж юу вэ?
Жирэмсний бэлтгэл үе бол та болон таны хосын хувьд хүүхэдтэй болохоор шийдсэн хамгийн сэтгэл хөдөлгөсөн үе байдаг. Энэ хугацаанд дараах асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Үүнд:
• Фолийн хүчил хэрэглэх
• Хоолны дэглэм барих
• Амьдралых хэв маягаа өөрчлөх
• Эмчид үзүүлж зөвлөгөө авах
• Үр тогтох хугацааг төлөвлөх
Хэрэв та жирэмсэн болохоор шийдсэн эсвэл жирэмсэн болох магадлалтай бол өөрийн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй. Жирэмсэн болсон эмэгтэйчүүдийн бараг тэн хагас нь жирэмсэн болохоо урдьчилан төлөвлөөгүй эсвэл гэр бүл болсны эхний хугацаанд жирэмсэн болсон байдаг байна. Яагаад заавал эх болох хүний эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй вэ гэсэн асуудал гарч ирдэг. Хэрэв та эрүүл байвал таны хүүхдийн шинэ амьдралын эхлэл төдий чинээ сайн байна гэсэн үг.

Фолийн хүчил ямар ач холбогдолтой вэ?
Жирэмсний бэлтгэл үед болон жирэмсний эрт хугацаанд фолийн хүчил хангалттай хэрэглэж байх нь чухал ач холбогдолтой. Фолийн хүчил ургийн эрт үеийн ноцтой гажигаас сэргийлэхэд нэн шаардлагатай болох нь шинжилгээгээр батлагдсан байдаг.
Хэрэв жирэмсэн эх фолийн хүчлийн дутагдалтай байвал ургийн мэдрэлийн системийн гажиг тухайлбал spina bifida буюу нугасны эвэрхийтэй холбоотой гажиг үүсэх магадлал өндөр байдаг. Мөн фолийн хүчлийн дутагдлаас болж ургийн тархины хөгжил саатах болон аэнцефали буюу тархигүй хүүхэд төрөх эрсдэл нэмэгддэг. Энэ гажигууд ихэнх эмэгтэйчүүдийг жирэмсэн болсноо мэдэхээс өмнө буюу жирэмсний эхний 28 хоногт үүсдэг.

Эмэгтэйчүүд жирэмсэн болохоосоо өмнө өдөрт 400 микрограмм (0,4 мг) фолийн хүчлийг хэрэглэж байх хэрэгтэй. Хэрэв жирэмсэн болсон бол фолийн хүчлийг эмийн хэлбэрээр болон витаминтай хавсарсан хэлбэрээр  эхний гурван сарын туршид үргэлжлүүлэн уугаарай.

Ихэнх эмч нар фолийн хүчил агуулсан витамин бичиж өгдөг. Жирэмсний витаминууд фолийн хүчил агуулсан байдаг. Гэхдээ фолийн хүчил дангаараа агуулсан эм уух нь илүү үр дүнтэй байдаг байна. Мөн фолийн хүчил агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болох боловч хангалттай авч чадаж байгаа эсэхийг мэдэх боломжгүй. Фолийн хүчил дараах хүнсэнд агуулагдаж байдаг. Үүнд:
• Ногоон навчит ургамал
• Шош
• Жүржийн шүүс болон цитрусын жимснүүд
• Гүзээлзгэнэ
• Самар
• Цэцэгт байцаа
• Хэрээний нүд жимс
• Вандуй
• Үр тарианы бүтээгдэхүүн ордог

Мөн талх, үр тариа, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг фолийн хүчлээр баяжуулсан байдаг.

Хоолны дэглэм
Жирэмсэн болохоор шийдсэн бол жимс, хүнсний ногоо, үр тариа зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Кальциар баялаг хүнсний бүтээгдэхүүн болох сүү, тараг,цэцэгт байцааг хэрэглэснээр таны хүүхдийн ясны хөгжил сайн явагдахад тустай.
Хэрэв таны байгаа газарт жимс болон хүнсний ногооны улирал биш байвал хөлдөөсөн хүнсний ногоо сайн сонголт болно. Аль болох тос ихтэй хүнснээс татгалзаарай.

Амьдралын хэв маягаа өөрчлөх
Жирэмсний бэлтгэл үед доорх байдлаар амьдралын хэв маягаа өөрчлөөрэй:
• Хэрэв та тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг эсвэл эмийн бодис хэрэглэж байгаа бол болих хэрэгтэй. Хэрэглэж дадсан зүйлээ орхих хэцүү байдаг ч та үүнийг чадна. Тусламж хэрэгтэй бол эмчээс зөвлөгөө аваарай.
• Сайн унтаж амарч байх хэрэгтэй. Хоногт долоогоос найман цаг унтахыг хичээгээрэй.
• Өөрийн амьдралын стрессээ хянаж сур. Ажил болон гэр бүлийнхээ хүрээнд стресс байвал түүнийг хэрхэн арилгахаа даруй шийдэж байгаарай. Өөртөө болон бусдад зааг тавьж сур. Өөртөө цаг зав гаргахын тулд ‘’үгүй’’ гэж хэлэхээс битгий айж бай.
• Дасгал хөдөлгөөн хий. Жирэмсэн болсны дараа дасгал хийж эхлэснээс өмнө нь хийж байх нь илүү тохиромжтой.
• Гэр ахуйн хүрээнд хэрэглэдэг ариутгагч бодис, шавьж устгагч, химийн шингэрүүлэгч уусмалуудаас аль болох хол байх нь зүйтэй.

Эрүүл мэндийн асуудал болон жирэмсний бэлтгэл үе
Жирэмсний бэлтгэл үед эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж ямар нэгэн асуудал байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн өөрчлөлт илэрвэл жирэмслэлтэнд нөлөөтэй эсэх урагт ямар хамааралтай талаар эмчтэйгээ ярилцаж зөвлөгөө аваарай. Хэрэв чихрийн шижинтэй бол цусан дах сахарын хэмжээг хянаж байх, артерийн даралт өндөртэй бол даралтаа хэрхэн нэг түвшинд барих, ямар эм хэрэглэвэл зохих талаар болон жингийн илүүдэлтэй бол биеийн жингээ яаж бууруулах талаар зөвлөгөө авах шаардлагатай.
Ингэж эмч та хоёр хамтран ажилласны дүнд таны жирэмслэлт болон хүүхдийн тань эрүүл мэндийг хамгаалахад туслаж чадна.
Жирэмсний бэлтгэл үеийн хугацаанд өөрийн ээж, эгч, эмээ нарын жирэмслэлтийн тухай дараах асуултуудыг тодруулах хэрэгтэй. Үүнд:
• Тэдний жирэмсний явцын тухай. Жишээлбэл: Дотор муухайрах шинж тэмдэг аль хир илэрдэг байсан?
• Төрөлтийн ямар нэгэн хүндрэл гарч байсан эсэх
• Тэдгээр хүндрэлийг хэрхэн шийдэж байсан зэрэг асуудлууд орно.
Мөн таны гэр бүлийнхэнд өмнө нь ямар нэгэн удамшлын өвчинтэй холбоотой тохиолдол гарч байсан эсэхийг тодруулаарай. Таны дархлааны тухай мэдээлэл бас чухал ач холбогдолтой. Ялангуяа улаан бурхан, салхин цэцгээр өвдөж байсан болон жирэмсэн болохоос өмнөх гурван сарын дотор өвдсөн эсэхийг тодруулаарай.
Гепатит В, С -ийн болон бэлгийн замын халдварт өвчнүүд, ДОХ-ын шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
Хэрэв та эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан бол, эмчийн заавраар эсвэл зааваргүйгээр эмийн бодис, ургамлын гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, тураах бэлдмэл зэргийг хэрэглэж байгаа бол эмчдээ хэлж тэдгээрийн жирэмслэлтэнд үзүүлэх нөлөөний талаар тодруулаарай.
Гэр бүлийн хүндээ согтууруулах ундаа, тамхи, эмийн бодис гэх мэт зүйлсийг хэрэглэхээс татгалзахыг зөвлөөрэй. Учир нь дээрх зүйлс эр бэлгийн эсэд нөлөөлдөг бөгөөд таны жирэмслэлтэнд таагүй асуудал үүсгэх шалтгаан болж болзошгүй.

Жирэмслэлтийг төлөвлөх
Өндгөн эс гадагшлах хугацааг тооцох ердийн болон шулуун гэдэсний халуун үзэх зэрэг олон аргууд бий. Эмэгтэй хүн өндгөн эс гадагшлахын өмнө юмуу дараа бэлгийн харьцаанд орох нь жирэмсэн болох магадлал хамгийн их байдаг. Учир нь үр тогтоогүй өндгөн эс эмэгтэйн бие дотор 12-оос 24 цаг амьдардаг байна.
Хэрэв та хэдэн сарын туршид жирэмсэн болох гэж оролдоод амжилт олоогүй бол санаа зовсны хэрэггүй. Энэ аргаар жирэмслэхийг оролдсон эмэгтэйчүүдийн 20 хувь нь эхний оролдлогоороо жирэмсэн болдог байна.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Сэтгэгдэл: 3
Таны нэр:
И-мэйл хаяг:
Баталгаажуулах код:
Сэтгэгдэл
 

ddd

sain bnu jiremsen boloh ued shud eruul bish bol uragt her nuluuluh vee ene talaar delgerengyi zuwluguu uguuch bas jiremsnii ali ued shudee emchluuleh bolomjtoi vee jiremsnii ued shud awhuulj boldog u

nere

Монголын ирээдүйн төлөө хийж буй сайхан үйлд чинь үнэхээр талархаж байна. 1 асуулт байна. Фолийн хүчил гэхээр эмийн сангуудад мультвитамин+төмөр+фолийн хүчил+зинк гэсэн бүтэцтэй эм байх юм. Үүний оронд Америкийн дан фолийн хүчил гэсэн бэлдмэл уух нь илүү үр дүнтэй юу. Хариулж тусална уу

sain baicgaana uu ta buhendee zaluust iim saihan heregtei site erhlen gargaj ajillulj bgad bayar hurgey. bid 2 tanilcaad ger bul bolood 8 sar bolj bna. ene hugacaand huuhedtei bolhoor tolowlood bolohgui bnaa. amidraliin hew mayag hewiin ger buliin harilcaa togtwortoi saihan amidarch bna. anhnii huuhed mani huu bgasai gej bid 2 ih husdeg. iimees ta bid 2t herhen huutei boloh talaar bolj ogwol 2 iher huuhedtei boloh talaar zowolgoo ogch tuslahgui yu. ta buhnii ajild amjilt husey gunee hundetgesen munkhbaatar tumenolzii.
[ 1 ]

Бяцхан үр тань танд хайртай байгаагийн 7 шинж

Тэр таны нүд рүү ширтэх: Нялх хүүхэд ээж аавынхаа нүүр рүү харах дуртай байдаг. Мэдээж энэ нь таны ч дуртай зүйл байдаг билээ. Энэхүү чин сэтгэлийн харц нь хайр болон анхаарал татах төрлөхийн зөн совинтой нягт холбоотой байдаг гэж сэтгэлзүйчид үздэг байна. Энэ нь танд зориулсан түүний хайрын зөвхөн эхлэл бөгөөд та бол түүний амьдралд ямар чухал болохыг илэрхийлж байгаа нэг хэлбэр юм.

бүх нийтлэлийг үзэх »