Гэр бүлийнхээ эрүүл мэндэд бага ч болов анхаарал тавихад их энгийн болжээ. Хүн бүрийн дуртай зүйлээр эрүүл мэнддээ хөрөнгө оруулна гэдэг "нэг сумаар хоёр туулай буудах"-тай адил. Энэхүү энгийн хэрнээ ихэд ашигтай, амин дэмтэй бүтээгдэхүүнийг монголын анхдагч үйлдвэрүүдийн нэг болох "АПУ" компани хэрэглэгчиддээ түгээгээд багагүй хугацаа өнгөрчээ.
Яагаад жирэмсэн үед цус багадалт амархан үүсдэг вэ?
Жирэмсний хугацаанд эмэгтэй хүний төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг. Төмөр бол цусны улаан эсэд байдаг хүчилтөрөгчийг зөөх үүрэг бүхий гемоглобин хэмээх уургийн үндсэн бүтцэд ордог чухал эрдэс юм. Жирэмсний хугацаанд тухайн эхийн цусны хэмжээ хэвийн үеийнхээсээ бараг 50 хувь орчмоор нэмэгддэг. Үүнийг дагаад нэмэгдэж байгаа цусны гемоглобиныг хангахын тулд илүү их хэмжээний төмөр шаардлагатай болдог. Мөн өсөж байгаа ураг болон ихэсд нилээд хэмжээний төмөр хэрэгтэй болно.
Жирэмсний эрт үеийн хордлого нь жирэмсний эхний гурван сарын хугацаанд дотор муухайрах бөөлжих зэрэг шинж тэмдэгээр илэрдэг. Зарим жирэмсэн эмэгтэйчүүдэд өглөөгүүр тод илэрч өдөр тийшээ багасдаг бол ховор тохиолдолд гэнэт илэрч болно. Харин ихэнх эмэгтэйчүүдэд бүх л өдрийн турш үргэлжилдэг байна. Хүнд хөнгөний хувьд эмэгтэй хүн болгонд, жирэмслэлт бүрийн үед харилцан адилгүй илэрдэг.
(0-3 хүртэл насны хүүхдүүдэд зориулав.)
Тайлбар:
Умайн булчингийн хоргүй хавдар гэж юу вэ?
Умайн булчингийн хоргүй хавдар бол хавдрын нэг төрөл бөгөөд умайн булчингаас ургаж бий болдог тул ингэж нэрлэсэн байна. Үүнийг мөн леймиома эсвэл миома гэж нэрлэхээс гадна англиар Uterine fibroid гэж нэрлэдэг. Миомын хэмжээ нь жижиг вандуйнаас сагсны бөмбөг шиг хүртэл янз бүрийн хэмжээтэй байж болно. Миомын зангилаанууд томорвол умайн гадна тийш тэлж хажуугийн эрхтэнүүдийг дарж үйл ажиллагааны хямрал үүсгэдэг. Тухайлбал давсаг, бүдүүн гэдсэнд даралт үзүүлснээс болж ойр ойрхон шээс хүрэх, өтгөн хатах, аарцаг орчмоор хөндүүрлэж өвдөх зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна биений юм их хэмжээтэй ирдэг онцлогтой.
Биеийн жингээ хэрхэн бууруулах вэ? Жингээ тогтмол барихын тулд юу идэх хэрэгтэй вэ? гэсэн асуулт хүмүүст түгээмэл тохиолддог. Энэ асуудлыг шийдэхийн тулд өөх тосыг хайлуулдаг, гэдэс багатай болгохын зэрэгцээ хоолны дуршлыг бууруулах нөлөө үзүүлдэг байгалийн гаралтай хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Үүнд:
Эмэгтэй хүн жирэмсэн болсон цагаасаа маш олон асуудалтай тулгардаг. Бие физиологи, хоолны дуршил өөрчлөгдөж, жин нэмэгдэхээс эхлээд элдэв зовиур салахаа болино. Миний хүүхэд эрүүл байх болов уу, би төрж чадах болов уу гэх айдас төрж, мянга мянган мэдэхгүй асуулт бий болдог. Тэгвэл энэ бүх асуултын хариултыг www.eruuludam.mn сайтаас авах боломжтой болжээ. Нөхөн үржихүйн талаар бодит мэдээлэл бүхий энэхүү цахим хуудсыг Клиникийн I амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн их эмч М.Түвшинжаргал санаачлан байгуулсан юм. Түүнийг жижүүрийн ажлаа гүйцэтгэж байхад нь уулзаж, ярилцлаа.
Нийт жирэмслэлтийн 1-2 хувьд нэгээс олон тооны ураг бүрэлдэн хөгжих явдал тохиолддог бөгөөд үүнийг ихэр жирэмсэн гэж нэрлэдэг. Ихэр жирэмсэн нь энгийн нэг урагтай жирэмснээс нилээд олон ялгаа, онцлогтой байдаг.
Ихэр ураг тээж байгаа жирэмсэн эхчүүдэд цусны даралт ихсэх, цус багадалт, зулбах болон дутуу төрөх, ургийн гаж хөгжил, ургийн өсөлт баригдах хам шинж үүсэх, ураг дотроо болон төрсний дараа эндэх эрсдэл энгийн жирэмсэнтэй харьцуулахад өндөр байдаг.
Жирэмсэн хүн өдөрт 8 шилэн аяга буюу 1800 мл орчим ус уухийг хичээх хэрэгтэй. Мөн үүн дээр нэмж идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа цаг тутамдаа нэг шилэн аяга ус нэмж уувал шингэний хэрэгцээгээ бүрэн хангаж чадна гэж судлаачид батласан байна. Сүү, жүүс, каффейн агуулсан болон агуулаагүй ундаанууд бүгд ихэнх хэсэг нь уснаас бүтсэн байдаг тул эдгээрийг уух усны хэмжээнд оруулан тооцож болно.
Жүүс болон чихэрлэг ундаанууд илүүдэл хэмжээний илчлэг агуулж байдаг тул их уухаас татгалзаарай.
Каффейн агуулсан цай болон колагийн төрлийн ундааны хэрэглээг (өдөрт 200 мг каффейн хүртэл ) багасгах шаардлагатай. Энэ хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэвэл зулбах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

















Жирэмсэн үеийн чихрийн шижин гэж юу вэ?
